The Gereg Songtext

The Hu

von The Gereg

The Gereg Songtext
Алтан гэрэг атган довтлогч
Амьд үгийг нисэн хүргэгч
Итгэл алдалгүй нууцлан чандлагч
Сэтгэл түвдэлгүй сөгдөн айлтгагч
Гэрэгт баатар

Мандах нарыг сартай нь гэтлэгч
Ханагар уулсыг талтай нь эвхэгч
Мөнх тэнгэрийн хүслийг дуулгагч
Чингис хааны амьд зарлиг
Гэрэгт баатар
Гэрэгт баатар

Сонс, аюутугай!
Сонс, биширтүгэй!
Сонс, сөхөртүгэй!
Тэнгэр их хааны зарлигийг сонс!

Чонын зоригоор хөвчийг туулагч
Шонхорын хурдаар тэнгэрэр дүүлэгч
Хаадын зарлигаар довтлон морилогч
Хөх тэнгэрийн амьд зарлиг
Гэрэгт баатар

Дайчин баатар бөө тэнгэртэн
Дархан эрхэт Монголын зарлага
Хаана ч очсон сөхрөн хүлцэх
Хаадын хааны амьд зарлиг
Гэрэгт баатар
Сонс, аюутугай!
Сонс, биширтүгэй!
Сонс, сөхөртүгэй!
Тэнгэр их хааны зарлигийг сонс!